Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, өнөөдрийн 17:00 цагт хаагдлаа. Нийт 111,517 хүүхэд бүртгэл хамрагдаад байна. Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалт маргааш, нөгөөдөр хийгдэж, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэнэ.
Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.