Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 98 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд гурав, Дорноговьд 10, Өмнөговьд 26, Төв аймагт таван тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 882 хүн эдгэрсэн бол одоогоор 4,762 хүн хяналтад байна.