Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 онд баталсан удирдамжийн хүрээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалт 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд явагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.