Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 64 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 50 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 975,795 боллоо.
Батлагдсан тохиолдлын 536,327 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1164 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.