Эрлийн ажиллагааг зогсоолоо

2022 оны 08-р сарын 16 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
298714858_2113517812178766_2389228710883224605_n
2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай, эрэгтэй/ нь алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулаад байсан билээ.
Нүхтийн аманд алга болсон иргэн С нь алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх