“Cүүн зам” бүжгийн наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

2022 оны 08-р сарын 16 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled3365562992022-08-16-12-11[www.urlag.mn]

  Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. “Сүүн зам” бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ.  Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.

Хоёр улсын эв найрамдлыг бид хүний биеийн хөдөлгөөн, бүжгийн гайхамшгаар ард түмэндээ үзүүлэхээр зорьсон. Баруун монгол ойрдын бүжгийн гайхамшиг, зүүн монголын бүжгийн гайхамшиг, төв халхын намба төрх, орчин үеийн бүжиг болон Японы үндэсний бүжгийг хамтарч хийж байгаагаараа онцлог юм. Мөн Японы алдартай хоёр тогооч хүрэлцэн ирж монголчуудад өөрсдийн хоолны өвөрмөц соёлыг таниулж, хоолыг амтлах боломжийг олгоно.

   Япон болон Монгол Улсын үндэсний өв соёлыг харуулсан гар урлал, хоёр орны хоолнуудыг шууд амтлах боломжтойгоор 40 асарт нээлттэй зохион байгуулна. Япон Улсын бие хамгаалах урлагийн үзүүлбэрүүд, шинэ технологи болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулна” гэлээ.

   Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадам нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх