2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай/ алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Тус дуудлагын дагуу Аврах ангийн 13 алба хаагч, 2 автомашин, 2 нохойтой эрэн хайх аврах ажиллагааг 2 дахь өдрөө үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.