Гол усны ослоос 51 иргэний амь насыг авран хамгаалав

2022 оны 08-р сарын 11 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goll

Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид ажиллаж байгаа билээ.

Завьт болон хөдөлгөөнт эргүүлээр нийслэлийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн Удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас давхардсан тоогоор нийт 2000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг 90000 орчим иргэнд хүргэж ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд аврагчид гол усанд осолдох эрсдэлд орсон 51 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг ханган өдөр бүр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх