Хар хорхой, хүр эрвээхэйн нүүдэлтэй холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг өгч байна.
Хүр эрвээхэй нь харшил үүсгэдэг бол хар хорхой нь хүний чих, хамар руу орох эрсдэлтэй байдаг. Тиймээс
- Хорхой, эрвээхэй гэрт орохоос сэргийлж, гэрийн тооно, хаяаг торлох
- Оройн цагаар аль болох гэрэл асаахгүй байх
- Гэр болон албан тасалгаанд эрвээхэйн авгалдайн үүр байгаа эсэхийг шалгах
- Гэр орчимдоо аргалын утаа, май тавих (шаардлагатай үед ялаа, шавжийн хор хэрэглэх)
- Хар хорхойн тархалт ихтэй газарт унтах үедээ чихэндээ хөвөн хийх
- Чихэнд хорхой орох үед чихний хэнгэргийг гэмтээх эрсдэлтэй тул ус эсвэл тос хийж, чимхүүрээр татаж гаргах
- Шавж, ургамлын харшилтай хүмүүс эмээ тогтмол уухыг тус тус зөвлөлөө.