Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

2022 оны 08-р сарын 03 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийхэд бэлэн болоод буй юм. Үүнтэй холбогдуулан энэ баасан гараг буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус замыг шинээр тавьснаар Шар хадны эцсийн буудлаас Гачуурт чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх