Б.Ивээлт хүүд амьдрал бэлэглэцгээе

2022 оны 08-р сарын 02 өдөр, 20 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Handiv-sited-75yn2uh1bkx2ctmmr3tznqs27ycuhdzpw9mxjck94jk

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Батзориг, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Галын шинжээч, дэслэгч Т.Сумъяа нар нь 2015-2020 онд ОХУ-ын Онц байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академид суралцаж төгссөн Онцгой байдлын байгууллагын шилдэг, залуу алба хаагчид юм.

Б.Батзориг, Т.Сумъяа нарын хүү Б.Ивээлт нь 2021 оны 12 дугаар сард найман сартай байхдаа “Элэгний хорт хавдар”-аар оношлогдож нийт гурван удаагийн хагалгаагаар цөсний хүүдий болон элэгний 70 хувиа тайруулж, хавдрын химийн болон бусад эмчилгээ хийлгэсэн боловч эмчилгээ үр дүнгүй болж хавдар дахиж Монгол Улсад эмчлэх боломжгүй болсон нөхцөл байдалд хүрсэн.

Б.Ивээлт хүүг эмчлүүлэхээр гадаадын олон улсад хандаж хүсэлт хүргүүлсний хариуд Бүгд Найрамдах Турк Улсын “АСИБАДЕМ” эмнэлэгт эмчлэгдэх боломжтой бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэн яаралтай хийх шаардлагатай гэсэн хариуг ирүүлсэн.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны эмчилгээний зардалд 400.000.000 /дөрвөн зуун сая төгрөг/ шаардлагатай болсон.

Иймд та бүхнийг Б.Ивээлт хүүд амьдрал бэлэглэх, залуу гэр бүлд сэтгэлийн дэм болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хандивын аянд халуун сэтгэл гаргаж, тусламжийн гараа сунган оролцохыг уриалж байна.

Элгэн түмний минь сэтгэлийн гэрэл энхрий үрсийн минь ирээдүйг гэрэлтүүлэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх