Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

2022 оны 08-р сарын 01 өдөр, 19 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39cae27390fa4f4468dc94c2ed3eefab

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тодруулбал,

1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,

2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөг байхаар болсон байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэхүү тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх