Автын ослын улмаас хүнд гэмтсэн залууг БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй хагалгаа, эмчилгээнд хамрууллаа

2022 оны 07-р сарын 29 өдөр, 19 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
тт

Д.Баяржаргал 2019 онд автын осолд орж Монголд сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараалан олон мэс засалд орж гурван жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч эх орондоо хийлгэх боломжгүй мэс засал үлдээд байжээ. Шээсний суваг холбох мэс засал хийх боломжгүй хэмээн гуурс хэрэглэхээс өөр аргагүй болжээ. БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан Монголд ажиллах хүрээндээ түүнийг бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзсэн байна.

Дамо байгууллагын тусламжтайгаар Д.Баяржаргал энэ сарын 6-нд Солонгос улсад очин хоёр том мэс засалд орсон байна. Эхний мэс засал 8 цаг үргэлжлэн амжилттай хийгдсэн байна. Урологи мэс заслын дараа аарцаг хэсэгт өвдөлт ихтэй байсан учир дурангийн шинжилгээ хийж үзсэн байна. Шинжилгээний зургаас харахад ослын гэмтлээс хугарсан ясыг хадсан хадаас хэдэн хэсэгт үений зөөлөн эд болон ясанд үрэвсэл үүсгэсэн байсан нь сэдрээд өвдөлт өгсөн байжээ. Энэ хэвээрээ байвал цаашид хөдлөхөд хүндрэлтэй. Тиймээс төлөвлөгдөөгүй байсан хоёр дахь мэс заслыг хийж, 4 цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан байна. Одоо Д.Баяржаргалын биеийн байдал маш сайн байгаа бөгөөд гурван жилийн дараа хэвийн бие засах боломжтой болж эдгэрээд байгаа юм.

Д.Баяржаргал: Ослын дараа надад цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг бодол төрдөг байсан

Д.Баяржаргал: “Сун Жуан Хуан эмч намайг эдгэрэх боломжтой, үнэ төлбөргүй мэс засал хийж өгье гэхэд үнэхээр их баярлаж урам зориг орсон. Солонгос улсад мэс засалд орох боломжийг олгосон Дамогийн залуус болон Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлалаа. Цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно” хэмээсэн юм.

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан: Анх өвчтөнийг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдарна гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй. Тиймээс түүнд туслахыг хүссэн” гэв.

Д.Баяржаргал ирэх наймдугаар сарын эхээр эх орон руугаа буцах юм байна. Цаашид Бундан Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргаа болон Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллага хамтран Монголын амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, яаралтай мэс засалд орох хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах зорилт тавиад байна.

296103662_1143129289604326_2376115343383340991_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх