Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 375 тохиолдол батлагдсан байна. Эдгээрийн 199 нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 943,690 боллоо.
Батлагдсан тохиолдлын 516,917 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 20 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1,847 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.