Үерийн уснаас 7 иргэний амь насыг аварч, 58 өрхийн хашаа усанд автсаныг соруулж ажиллалаа

2022 оны 07-р сарын 27 өдөр, 14 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
A13CFD35-F48C-48C9-B40E-050B849F4FE5-75vnms61i85w82bgx34ep13xajfvlhznqgm7d2k2hxc

Өчигдөр /2022.07.26/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт орсон түр зуурын аадар борооны улмаас Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, нийт 14 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 58 айл өрхийн, 10 хашаа усанд автсаныг усыг соруулж, нурсан хашаа гэрийг босгон, үерийн усанд боогдсон 7 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж, амь насыг нь авран хамгаалж ажиллалаа.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд үер, усны эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх