Олон Улсын толгой хүзүүний хавдрын нийгэмлэгүүдийн холбооноос 7 сарын 27-ны өдрийг толгой хүзүүний хавдартай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш олон улс оронд энэ өдөр хавдрын эсрэг арга хэмжээг зохион байгуулдаг болсон билээ.
Энэ хүрээнд ХСҮТ-ийн Толгой хүзүүний мэс заслын тасгаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг хийж байна. Уг үзлэгт одоогоор 100 гаруй хүн хамрагджээ.



