Нохой дайрсны улмаас гол руу унасан 4 настай хүүхэд осолджээ

2022 оны 07-р сарын 26 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
us gol

Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голд бага насны хүүхэд осолдсон  тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэгт сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн 18 настай эмэгтэй Н-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ.

Харин 4 настай, охин Х-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх