Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

2022 оны 07-р сарын 26 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zaliichuud-holboo-1280x719

Монголын залуучуудын холбооны Төвийн бүсийн чуулган 17 жилийн дараа Төв аймагт “Эв нэгдлээр манлайлъя” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Чуулган энэ сарын 30-31-ний өдрүүдэд “Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээн”-нд болно.

Энэ удаагийн уулзалтыг Төв аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн залуучуудын холбооны гишүүн 700-аад залуус оролцох юм байна.

Энэхүү чуулганаар салбар бүрийн төлөөлөл залуусаар дамжуулан нийслэл, орон нутаг дахь залуучуудын хөгжил-оролцоо, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэрэг нийгмийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорилго болгож байгаа аж.

Мөн Залуучуудын хөгжлийн тухай хуулийг сурталчлан таниулах, Монголын Залуучуудын Холбооны 2-5 жилийн стратеги төлөвлөгөөнд санал оруулах… гэх мэт нэлээн олон асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс чуулга уулзалтыг сонирхолтой болгох үүднээс урлагийн арга хэмжээ, дээлтэй үдэшлэг гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд төлөвлөөд байгаа юм байна.

Төв аймгийн Залуучуудын холбооны пэйж 

294900250_5201255666636341_2818335189341399669_n Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

295695449_5214842678610973_1416956140472399727_n Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

295534412_5213533045408603_5151623805824991598_n-1280x1280 Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

295096215_1439236659904491_5903216795644182497_n Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх