Булган аймгийн Хутаг-Өндөр сумынТээл багийн Баруун тэрмийн тавилан гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д Сэлэнгэ мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуддлагын дагуу тус газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт тус иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тухайлбал, өчигдөр 33 настай, эрэгтэй иргэн Д-г эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Баруун тэрэмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн Бирвааз гэдэг газар хүртэл 30 км-т Сэлэнгэ мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Өнөөдрийн 05:30 цагаас эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон, Эгийн гол Хутаг-Өндөр сумын Хантай баг, Зүүнтүрүүний гол Булган сум, Хануйн гол Баян-Агт сум, Орхон сум Сайхан сум орчмоор үеэрлэж, усны түвшин нь олон жилийн дундажаас 99 см хүртэл нэмэгдсэн байгааг иргэдэд онцгойлон анхааруулж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.