Монголын хүүхдийн зөвлөлийн Майхант чуулган эхэллээ

2022 оны 07-р сарын 18 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0debd01bea28c3519aebc7af64603b5f

“НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-наас 21-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.

Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх