Олон улсын математикийн олимпиадад оролцож, багийн онооны дээд амжилт тогтоолоо

2022 оны 07-р сарын 15 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ouo

Олон улсын математикийн 63 дугаар Олимпиад Норвеги улсын Осло хотноо долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд болж байна. Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд шалгарчээ.

Түүнчлэн манай улсын сурагчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоосон байна.

Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 онд 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч 16 оноо ахиулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх