Баянчандмань сумын төвийн авто замын зорчих хэсгийг нээлээ

2022 оны 07-р сарын 13 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2022_05_21_14_16_16_46462ce8efd7de2d

Улсын их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус замд ажиллахдаа гүйцэтгэгч компаниудад II багцын хэсгийн эхний 27 км буюу Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын II багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх замын урсгалыг 2022.07.10-ны өдрийн 20:00 цагт нээлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:

I багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай,

II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх 42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.95 хувь,

III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь,

IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь,

V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй, авто замын барилгын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх