Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хамгийн залуу начнаар Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат аймгийн заан Э.Батмагнай тодорч хурдан удмын дааганы эзэн боллоо.
Монголын Залуучуудын Холбоо 1994 оноос эхлэн жил бүр Үндэсний их баяр наадамд 5 давж начин цолны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулдаг сайхан уламжлалтай.
Энэ жилийн даагыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Аймгийн алдарт уяач Жигжидийн Мөнхбатын унаган адуунаас авч гардуулав.