Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд улсын цолны болзол хангасан харваачдад цол, бай шагналыг нь Харваачдын цолыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон тус хорооны улирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж, эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, Монгол улсын Гарамгай харваач Т.Очироо 40 сумнаас 39 онож “Монгол улсын мэргэн” цол хүртсэн бол эмэгтэй харваачдаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол улсын мэргэн Б.Пунсалдулам 40 сумнаас 38 онож “Монгол улсын даян мэргэн” цол хүртлээ.
Мөн эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Аймгийн мэргэн Б.Энхтүвшин 40 сумнаас 37 онож “Монгол улсын гоц харваач”, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Аймгийн мэргэн Н.Алтантулга 36 онож “Монгол улсын онч харваач”, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Аймгийн мэргэн Ж.Оюунгэрэл 36 сум онож “Монгол улсын тод харваач”,
Эмэгтэй харваачдаас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, “Цэц Манлай” багийн харваач Ц.Түвшинбат 37 онож “Монгол улсын гарамгай харваач”, Орхон аймгийн уугуул, Аймгийн мэргэн М.Мөнх-Амгалан мөн 37 сум онож “Монгол улсын гоц харваач”, Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Спортын мастер Б.Сүрэнжаргал 36 онож “Монгол улсын онч харваач”, Дорнод аймгийн Булган сумын уугуул А.Цэвэлмаа 35 сум онож “Монгол улсын тод харваач” цолны болзол хангасан юм.
Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 112 багийн 896 харваач цэц мэргэнээ сорьсноос Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг” баг тэргүүн байранд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул залуу харваач Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” компанийн баг дэд байранд, Аймгийн гоц мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Шонхор” баг гутгаар байранд тус тус шалгарлаа.