ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна

2022 оны 07-р сарын 09 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2022-07-08_23-34-59-267-1536x864

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей 2022 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх