“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа.
1. Дархан аварга Г.Өсөхбаяр
2. Дархан аварга А.Сүхбат
/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./
3. Даян аварга Н.Батсуурь
4. Улсын аварга О.Балжинням
/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/
5. Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/
6. Улсын аварга Г.Эрхэмбаяр
7. Улсын аварга Ч.Санжаадамба
8. Улсын аварга С.Мөнхбат
9. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
10. Улсын арслан Ц.Содномдорж
11. Улсын арслан Д.Ганхуяг
12. Улсын арслан Б.Ганбат
13. Улсын арслан Х.Мөнхбаатар
14. Улсын арслан Э.Оюунболд
15. Улсын арслан Д.Азжаргал
16. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр эрэмбэлэгдэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО