Ардын уран зохиолч Тангадын Галсан нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

2022 оны 07-р сарын 06 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tangad

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Ардын уран зохиолч Тангадын Галсан;
  • “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу;
  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готов нарт хүртээв.
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Дарийн Содномдорж;
  • Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Уртын дуучин Чойжилын Намжил;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Байдраг консалтинг” ХХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар;
  • “Витафит Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Содномын Жаргалсайхан;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баярсайхан;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл;
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Хөгжмийн зохиолч, продюсер Бадар-Ууганы Наранзун;
  • Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд профессор Сандуйжавын Энхсайхан;
  • Улсын филармонийн “Морин хуур” чуулгын морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашит;
  • Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Өгөөж-Чихэр боов” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологийн ажилтан Тулгын Оюунчимэг;
  • Улсын филармонийн гоцлол дуучин Намнансүрэнгийн Наранбаатар;
  • Монголын Хүүхдийн ордны захирал Бямбабаатарын Цэнгэлмаа;
  • “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зүүн бүсийн үйлдвэр хариуцсан захирал Батсайханы Жигжид;
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний ажилтан Доржготовын Алтантүлхүүр;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Нямцэрэнгийн Мандах;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Буяагийн Бүжинлхам;
  • “Талын хишиг майнинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очирсүхийн Хонгор нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх