МУИС-аас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

2022 оны 07-р сарын 01 өдөр, 10 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
289391889_471086591492131_5944604139971549756_n
 Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

  • Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
  • МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд байна. Тодруулбал, өнөөдөр орой буюу долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлөн, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэх юм. Уг ажлыг долдугаар сарын 8-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

289422949_471086581492132_4231920787526138817_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх