“Алхангаа ярилцъя” үндэсний аяныг дэмжиж 100 км-ийн 3 өдөр 2 шөнийн явган алхалт боллоо

2022 оны 07-р сарын 01 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
291217618_5271599736251447_8148242740559747962_n-750x500

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, МЯАХолбооноос зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” үндэсний аяныг дэмжиж  100 км-ийн 3 өдөр 2 шөнийн явган алхалт “Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ – 100 км” нэртэйгээр тус аймгийн нутагт амжилттай явагдаж өндөрлөлөө.

МУ-ын ЗГ-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаалын дагуу 4аймаг400км үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг өнгөрсөн 4-р сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар 400 км-ийг туулах хэт уртын зайд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Энэ удаад Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо ( Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо )-ны гишүүд, явган алхагчдын дунд зохион байгуулсан санал асуулгаар шалгарсан аймаг тус бүрийг зорьж тус бүрд нь 100 км-ийн алхалт зохион байгуулахаар болж “1аймаг100км х4” хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл: Дуртай нэг аймгаа сонгож тэндээ 100 км алхалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм.
Тэгвэл Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй 1аймаг100 зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжлэхээр 6 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагт “Сайханы хөтөл”-өөс эхэлж, 6 дугаар сарын 26-ны 19:00 цагт Сүхбаатар хотноо амжилттай өндөрлөлөө.
60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, насны хувьд хамгийн ахмад настай нь 72 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, хүүхдээс 14 настай эрэгтэй, 13 настай эмэгтэй хүүхэд оролцож байна.
Тус хөтөлбөрт Нийслэл хотоос гадна Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Хэнтий, Увс, Төв зэрэг аймгуудын явган алхалтын холбоодын төлөөлөл оролцов. 1аймаг100км алхалтын ерөнхий удирдагчаар Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Ц.Баярхүү ажилласан байна.
1 аймаг 100 км уртын алхалтын хөтөлбөр:
Сайхан хөтөл
Партизаны хөшөө
Хулан хатны хөшөө
Партизаны талбай /аймгийн төв талбай/
Тужийн нарсны цамхагт өндөрлөг
Тунамал нарс кэмп
Гүн нуур
Алтанбулаг хувьсгалчдын музей
Үдшийн арга хэмжээ
Буур хээрийн талын алхалт
Оргихын булаг
Бөртэ Үжинийг буцаан авсан газар
Галт тэрэгний аялал
Цом, сертификат гардуулалт, “Тугтан” гишүүн өргөмжлөх ёслол гэх мэт бусад хөтөлбөр  багтаж байна.
 Тус арга хэмжээний зохион байгуулагчаар Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо, Сэлэнгэ аймгийн Эрүүл Мэндийн Газар, Биеийн Тамир Спортын Газар, Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо ажиллаж, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Алтанбулаг сумын Засаг Даргын Тамгын Газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгийн Долгио чуулга оролцож байна. Мөн аймгийн ивээн тэтгэгч байгууллагууд дэмжин ажиллажээ. Үйл ажиллагааг зохион байгуулсан, дэмжиж хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд болон алхагч, оролцогч нартаа талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, адал явдлуудын талаар – Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group –    www.facebook.com/groups/MongolWalkers  – энэхүү цахим групп-ээс хүлээн аваарай.
Дараагийн хөтөлбөрүүд:
Хэнтий100, Булган100, Хөвсгөл100, Өмнөговь100, Дундговь100, Говьсүмбэр100, Дорноговь100, Төв100 … г.м үргэлжилэх болно.
Мэдээллийг бэлтгэсэн: Явган алхагчдын нэгдэх талбар www.walking.mn цахим хуудас
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 1 person, standing and outdoors
May be an image of 10 people, people standing and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoors

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх