Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 190 117 хүн хамрагджээ

2022 оны 06-р сарын 28 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
EMCH
Эрүүл мэндийн сайд 2022 оны А/139 дугаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ын дагуу эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдаж байна.
2022 оны 5 сарын 01-ний өдрөөс 06 сарын 16-ны өдрийн байдлаар Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 190 117 хүн хамрагдсанаас 46.1 хувь нь эрэгтэйчүүд, 53.9 хувь нь эмэгтэйчүүд байна.
Байршлаар нь харуулбал 93 399 буюу 49.1 хувь нь Улаанбаатар хотод, 96 718 буюу 50.9 хувь нь орон нутагт байна.
Хэрэв танай байгууллагын ажилтан, албан хаагчид урилга ирсэн бол дэмжиж, чөлөө өгч эрт илрүүлэгт нь хамруулаарай!
290983350_407454561425958_5326640938648238122_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх