Баяр наадмын сорилго барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

2022 оны 06-р сарын 27 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
290119140_999504507377528_5460221336001270006_n
“Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан “Үндэсний их баяр наадмын сорилго” улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэлээ.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч СХ, “Степ Гоулд” ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар СХ, “Молор трейд” ХХК, “Вайт лэйк” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх