Шинэ татвар төлөгчийн анхаарах 10 үйлдэл

2022 оны 06-р сарын 27 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
289380934_408228948000101_440575324941964072_n
1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ААН-ийн гэрчилгээгээ аваад, захиралын эрхээр etax.mta.mn сайтад нэвтрэн хуулийн этгээдийн бүртгэлээ батлгаажуулсанаар цахимаар татварын үйлчилгээ авах боломжтой болно.
2. Та татварын тайлангаа илгээхэд ТООН ГАРЫН ҮСЭГ хэрэгтэй. Үүнийг цахим татварын системээрээ дамжуулан хүсэлт гаргаад өөрийн бүртгэлтэй э майл хаягаараа хүлээн авч болно. Мөн татварын албанд очихдоо флашиндаа хийгээд авч болно.
3. Та шинэ татвар төлөгчөөр бүртгэгдсэнээр БИЧИЛ ангиллын буюу жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош орлоготой ангилалд хамаарагдана. Бичил ангиллын татвар төлөгч нарт нэг давуу тал байдаг нь ХЯЛБАРШУУЛСАН горим сонгож, жилдээ нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх юм.
4. Та цахим татварын системээс гадна ebarimt.mn сайтад нэвтэрч борлуулалтын орлогоо тухай бүрд нь шивэх ёстой.
5. Шинэ аж ахуйн нэгжүүд ААНОАТ буюу орлогын албан татварын тайланг TT-02 маягтаар, цалин хөлсний тайланг ТТ-11 гэсэн маягтаар илгээх ёстой. ААНОАТ-ыг хагас жил буюу долдугаар сарын 20-ны дотор, жилийн эцсээр буюу дараа оныхоо 2.10-ны дотор илгээнэ. Харин ТТ-11 тайланг улирал тутам илгээхийг анхаараарай.
6. Татварын тайлан биш ч дахиад нэг анхааруулах зүйл нь EBALANCE системд санхүүгийн тайлангаа нэг удаа илгээх ёстой байдаг. Та ганцхан татварын тайлангаа илгээчхээд үүнийгээ мартав аа.
7. Та орж ирсэн орлого бүрээсээ 10 хувиар татвар төлөөд байхгүй. Зарим сард бүүр та хасах үлдэгдэлтэй буюу алдагдалтай ч тайланг илгээж болно. Тиймээс та үйл ажиллагаа явуулахад гарч байгаа ЗАРДЛАА маш сайн баримтжуулаарай. Хамгийн супер баталгаа бол ТӨЛБӨРИЙН БАРИМТ юм. Тиймээс та аль болох НӨАТ суутган төлөгч болон баримтаа өгдөг ААН, хувь хүнээр үйлчлүүлж, хамтран ажиллаарай.
8. Таны орлого 10 сая төгрөг хүрсэн тохиолдолд та НӨАТ төлөгч болох хүсэлт гаргаж болно. Хариуцлагатай бизнесүүд НӨАТ суутган төлөгч нартай харилцах сонирхолтой байдаг учраас таныг 50 саядаа хүрээгүй байхад НӨАТ суутган төлөгч болохыг шаардаад байж магад.
9. Хэрвээ таны орлого 50 сая төгрөгт хүрвэл та НӨАТ суутган төлөгч болж, сар бүрийн дараа сарын 10 –ны дотор тайлангаа илгээнэ. Энэ тайлан ёстой амархан та орлогоо бүртгээд байхад л хангалттай. Тайлан илгээхдээ ганцхан ШИНЭЧЛЭХ товч дараад л илгээгддэг.
10. Таны илгээсэн тайлангийн дагуу НЭХЭМЖЛЭХ цэсэд төлөх татварын жагсаалт үүсдэг. Та татвараа нэхэмжлэлийн дагуу зөрүүгүй, цахимаар төлөх боломжтой. Одоогийн байдлаар татварын орлогын 99% нь цахим гүйлгээгээр орж ирдэг. Мөн таны хөрөнгийн татвар, шаардлагатай төлбөр хураамжуудын нэхэмжлэл автоматаар үүсэн танд очно.
Эх сурвалж: Монголын татварын алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх