М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо

2022 оны 06-р сарын 24 өдөр, 22 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
288843868_5599788623379245_5316996331481894405_n
“Бишкек-2022” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар алтан медалийн тавцанд зогссон. Одоогоос гурван жилийн Улаанбаатарт “U23” ангиллын анхны Азийн аваргад 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг аваргалж байсан бол түүний жингийн дүү М.Мөнхгэрэл цувралыг үргэлжлүүлж Бишкект хоёр дахь тэмцээнд мөн түрүүлсэн нь энэ.
Түүний хувьд Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон найм дахь тамирчин болж байна. М.Мөнхгэрэлээс өмнө 2019 онд Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр, Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар нутгийнхаа дэвжээнд түрүүлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх