Кыргызстаны нийслэл Бишкект “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлүүлээд өчигдөр залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр манай гурван эмэгтэй бөх барилдаж байгаа бөгөөд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ М.Мөнхгэрэл Энэтхэгийн Неелам 9:5-аар, Кыргызстаны Назик Мирлан Кызыг цэвэр ялав.
Тэрбээр үдээс хойш тойргийн сүүлийн барилдаан буюу алтан медалийн төлөө Казахстаны Лаура Ганикызытэй барилдана.