Зургаадугаар сарын 24-нд одон орны нэн ховор үзэгдэл болно

2022 оны 06-р сарын 21 өдөр, 10 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a11ac2d7b0183bdeeb397f734a51a2c9_x3
Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гарагийн жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой өдөр нь 2022 оны зургаадугаар сарын 24-ний нар мандахаас 1 цагийн өмнө тохиох юм байна.
Таван гарагийн давхцал нь тун ховор тохиолдох үзэгдэл бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох юм.
Энэхүү ховор үзэгдлийн талаар олон улсын томоохон мэдээний сайтуудаар мэдээлж байгаа бөгөөд хүний нүдээр харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд, хүний нүдэнд харагдахгүй нь Дэлхийван, Далайван гэнэ.
Угтаа бол 7 гараг нэгэн зэрэгт тэнгэрт үзэгдэж, гарагуудын завсар хавирган сар мандсан байх аж.
Эх сурвалж: БОАЖЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх