Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны 14.00-17.00 цагийн хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.
Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.