Өнгөрсөн хоногийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага ирж, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.