Гадаад хэлний мэдлэгтэй 317 оюутан “Жуулчин цагдаа”-аар ажиллана

2022 оны 06-р сарын 16 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
juu_large

Засгийн газраас 2023-2024 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгож зарлаж буй. Энэ хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ зун гадаад хэлний мэдлэгтэй 317 оюутныг “Жуулчин цагдаа”-аар ажиллуулах болжээ.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас гаргасан мэдээллээр “Гадаад иргэд тус улсад аялж, зорчихдоо гэмт хэрэгт өртсөн” тухай 2018-2021 оны хоорондох статистик судалгаанаас үзэхэд хулгай, дээрэм, залилан зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж буй.

Үүнд:

• 2018 онд 18 улсын 161 иргэн,

• 2019 онд 25 улсын 166 иргэн,

• 2020 онд 11 улсын 53 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсон бөгөөд улс орноор нь авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын иргэд ихэнх хувийг эзэлжээ.

Иймд “Жуулчин цагдаа” арга хэмжээг хэрэгжүүлж гадаад иргэдийн аялах, зочлох аюулгүй байдал хангаж, жуулчдын тав тухтай аялах нөхцөлийг хангах юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх