Инээд цацруулсан энэ охиныг Ганзоригийн Эгэл-Үжин гэдэг. Тэрээр 2013 онд аав, ээжийн хайртай охин нь болон мэндэлсэн юм. Одоо 9 настай.
Г.Эгэл-Үжин маань 6 сартайгаасаа гэнэт их мяраалж, хөдөлгөөний хоцрогдолд орж нэг л өдөр дөрвөн мөч нь чангарч саажилт өгч эхэлжээ. Ризотоми болон гар, хөлийн булчин суллах, шөрмөс сунгах, тунх засах зэрэг мэс заслуудыг хийлгэснээр хөл дээрээ босох бүрэн боломжтой аж. Харин энэ эмчилгээг Бүгд Найрамдах Энэтхэг улсын ААКHASH HEALTHCARE эмнэлэгт хийхээр болжээ.
Уг эмнэлэгт эмчлүүлэх эмчилгээ нь урьдчилсан байдлаар 106 сая орчим төгрөг болж байгаа юм.
Залуу багш гэр бүлийн хувьд энэ их мөнгийг нэг сарын дотор цуглуулж чадахгүй, арга нь мөхөстөж буй учир сайхан сэтгэлт Монголчуудаасаа тэд тусламж хүсчээ.
Буяны гараа сунгаж буй Монголчууддаа зориулан хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тиймээс та бүхэн нэгэн үдэш нийтийн дуучдын хандивын тоглолтын тасалбарыг худалдан авч өөрсдийн нүдийг баясган, сэтгэлээ сэргээн хөөрхөн Үжиндээ босоод алхахад нь итгэл найдвар бэлэглээрэй. Тоглолт 2022 оны 06-р сарын 11-ны өдрийн 18:00 цагт UB паласын их танхимд зохион байгуулагдах юм. Тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөгийн үнэтэй юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 89060880, 99659960 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авна уу.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Буян нь буцаад ирэхдээ хур бороо мэт асгарах болтугай!