Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн ордны хойд талд байрлах модот цэцэрлэгийг ард иргэдэд нээлттэй болгох санаачлагыг гаргаж, холбогдох хүмүүст үүрэг өгсөн. Энэ санаачилгыг Дэвшилтэт Социал демократ клуб дэмжин 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Хүүхдийн баяр” өдөрлөгийг тус цэцэрлэгт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг маргааш буюу 6 дугаар сарын 1-ний 13.00 цагт эхлэнэ. Хүүхдийн жүжиг, хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэг гээд сонирхолтой, хөгжилтэй олон арга хэмжээ баярын хөтөлбөрт багтсан. Хүүхэд багачууд, аав ээж та бүхнийг “Хүүхдийн баяр” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.