Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдох гэж байна.
Энэхүү жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Г.Ариунбаатар нар ажиллажээ. Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт ХДТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд театрын урлагийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх, эх түүх, өв соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор энэхүү драмын шинэ жүжгийг Улаанбаатар хотноо толилуулах гэж буй юм. Жүжгийг Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2022 оны зургаадугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 19.00 цагаас тоглох юм.