Минжийн хангайд гарсан гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ

2022 оны 05-р сарын 26 өдөр, 14 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-3-1-751p1v6elayyk91hyonwq3ewbko6yd3tnu335tgu728

Монгол Улсын хэмжээнд 2022 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдөр буюу 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймрийн нэг дуудлагатай байна.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газарт /сумын төвөөс  хойд зүгт 122км-т/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 317км-т Хилийн тэмдгийн чиглэлд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангид шөнийн 01:00 цагт хүрэлцэн очсон.

Мөн 2022.05.26-ны өдрийн 07:36 цагт Улаанбаатараас ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 загварын нисдэг тэрэг Үндэсний аврах бригадын алба хаагчдыг аван түймрийн голомт руу нисэж, Минжийн заставт буулгасан бол хоёр дахь бүлгийг Мөнгөнморьт сумаас аван Минжийн заставт хүргээд байна.

Түүнчлэн түймрийг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдсэн бөгөөд Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай байна. ОХУ талдаа шатлага их явагдаж байна. Түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан. Нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгдсэн. Алба хаагчид Минжийн заставаас мориор гол гарч, түймрийн голомт руу 1.8 км явганаар явж очно хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (64.119.25..***)
    2022/05/30 20:00

    хөөрхий ганц үнэтэй авсан франц нисдэг тэргээ яасан их рекламдах юм вэ. улан үдээс хям 10 нисдэг тэрэг аваад хэд хэдэн аймагт байрлуулаач .

    (0) (0)