Монголын дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртлээ

2022 оны 05-р сарын 20 өдөр, 17 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
281966054_5493446164013492_8774188423929719886_n
ОХУ-ын нийслэл Москвад болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит Мэргэжлийн лигийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Долгоржавын Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медаль хүртжээ. .
Өнөөдөр шөнийн 00:00 цагт чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд болон сонгомол барилдааны бүх жингийн алтан медалийн төлөөх барилдаан болох бөгөөд манай таван бөх хүч үзнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх