Зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч бүрэн хариуцна

2022 оны 05-р сарын 20 өдөр, 15 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchim

Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна гэж УБЦТС ТӨХК мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх