Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 05 дугаар сарын 23-ны даваа гаригийн 14.00-17.00 цагийн хооронд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Та бүхэн Шадар сайд С.Амарсайхан болон Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.