ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй уулзлаа

2022 оны 05-р сарын 19 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
280397851_1146350876215005_354506779454045545_n

БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Төрийн ордонд уулзалт хийлээ.

Д.Баярмандах дарга БНСУ дахь ХНХҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулан, Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн өнөөгийн нөхцөл байдал болон БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль тогтоомж, шинэчлэгдсэн дүрэм журмуудын талаар мэдээлэл өгч, гишүүний сонирхсон асуултуудад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХНХҮТ-ийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүлээсэн чиг үүргийн дагуу үзүүлж буй төрийн үйлчилгээг сайшаан, бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх