Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь өөрчлөгджээ.
– Тавдугаар сарын 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ.
– Тавдугаар сарын 22-нд 12:00 цагаас нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ. Өсвөрийн барилдаанд 2006.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд зодоглоно. Нийтийн монгол шандастны барилдаанд бөхийн болон спортын ямар нэг төрлөөр тусгайлан хичээллэдэггүй залуус зодоглох боломжтой.
– Тавдугаар сарын 25-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзол агсны нэрэмжит өсвөрийн хүүхдийн барилдаан. Барилдах хөвгүүдийг тухайн барилдааны удирдамжид заасны дагуу тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.
– Тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.
– Тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцоно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО