Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын 2021 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

2022 оны 05-р сарын 10 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenet

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын  811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Том ангиллын татвар төлөгчдийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК, Хаан банк ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Голомт банк ХХК, Энержиресурс ХХК, Монгол Алт МАК ХХК, Монгол Алт Мак ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Юнител ХХК -иудыг нэрлэжээ.

  Мөн дунд ангилалд 3-20 тэрбум төгрөгийн орлоготой үндэсний томоохон ажил олгогч 1540 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 598.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин бичил ангилалд 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой 192 094 хариуцлагатай татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд нийт 167.9 тэрбум төгрөг, жижиг ангиллын 37454 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх