Ахлах ахлагч О.Төрбаяр “Хүмүүнлэг залуу”-аар тодорлоо

2022 оны 05-р сарын 09 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74s2loajdntc2idfitfbt9pv8bqjppzdfjxsi7jym2o-74tf0wjptjtx0s4gwd5ua6e9gvoydejcsek7qg2mx4w

Өмнөговь аймгийн Улаанзагалмайн хорооноос олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан  аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч О.Төрбаярыг “Хүмүүнлэг залуу”-аар тодрууллаа.

Ахлах ахлагч О.Төрбаяр нь Онцгой байдлын албанд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр 2022 он гарсаар гал түймрийн 14 удаагийн дуудлагаар ажиллаж, 4 иргэний амь насыг аварч, 170 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх