Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу СХД-ийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрснийг засварлахтай холбогдуулан 2022.05.06-ны өдрийн 23.00-аас 2022.05.07-ны өдрийн 07.00 цагийн хооронд Содон хороолол руу өгсөх чиглэлийн 2 эгнээ замыг , 2022.05.07-ны 23.00-аас 2022.05.08-ны өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн 2 эгнээ замыг түр_хааж засварын ажил хийгдэх тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тээврийн цагдаагийн алба